1. Ч.Адьяа Сумын засаг дарга бөгөөд Өндөрхаан хотын захирагч /1992-1996 /
2. Ч.Адьяа Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга /1996-2004/
3. Г.Сүрэн Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга /1994-1995/
4. Г.Дашням Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга /1995-1996/
5. Б.Нэргүй Өндөрхаан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга /1992-1993/
Монгол улсын шинэ “Үндсэн хууль”- ийн дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох анх дугаар сонгуулийн Өндөрхаан / Хэрлэн / сумын ИТХ-ын анх дугаар хуралдаан 1992.10.17 нд болж “Өндөрхаан / Хэрлэн / сумын нутгийн өөрөө удирдах байгууллага–“Иргэдийн төлөөлөгчдийн хурал” байгуулагдаж ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар “Буудайн цацал” компаны захирал Баянмөнхийн Нэргүй, Тэргүүлэгчдэд Аюурзанын Энхбаяр /Аймгийн ХЭАХН-ийн тэргүүн/, Хоролын Дамдин /багш/, Буниагийн Цэнджав /Аймгийн АДХГ Захиргааны ажилтан/, Доржийн Лхагвадорж /аймгийн халамжийн байцаагч/, Гүржавын Ганбат /Аймгийн Даатгалын дарга/, Сандагийн Дамбийжанцан /Өндөрхаан хотын намын хорооны дарга асан өндөр настан/ нар сонгогджээ.
Мөн хуралдаанаар Өндөрхаан сумын Засаг
даргад Адилбишийн Очир /сумын АДХГЗ – ны дарга/, Чогжмаагийн Адъяа /Аймгийн
АДХГЗ– ны зохион байгуулагч/, Аюурзанын Энхбаяр /аймгийн ХЭАХН-ийн тэргүүн/, Чойдогийн Батсүрэн /аймгийн
намын хорооны ажилтан/ нар нэр дэвшин Ч. Адъяа 56%–ийн саналаар анхны Засаг
дарга болж Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Баянмөнхийн Нэргүй, Чогжмаагийн Адъяа,
Аюурзанын Энхбаяр, Буниагийн Цэнджав, Наранцогтын Дамдинсүрэн аймгийн ЭХНҮ-ийн ҮЭ-ийн хорооны дарга нар
олонхийн саналаар сонгогдов.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга орон тоогоор ажиллах болж анхны орон тооны Нарийн бичгийн даргаар сумын Засаг даргын санал болгосноор Өндөрхаан хотын АДХГ захиргааны орлогч даргаар ажиллаж байсан Содномын Балчиндорж 1992 – 1996 онуудад ажиллажээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг
сонгох анх дугаар сонгуулийн сумын ИТХ-ын хоёр дугаар хуралдаан /84 % -ийн
ирцтэй/ 1993. 02. 15 нд болж сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр Дамбийн Базарваань \Сумын
засаг даргын тамгын газрын дарга/, Батмөнхийн Адъяахүү/ сэтгүүлч/, Дамдинсүрэнгийн
Дашзэвэг /ХХ эрхлэгч/, Ичинхорлоогийн Жанчив /намын ахмад ажилтан, өндөр настан/,
ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Хоролын Дамдин /ЭМГ
–ын ажилтан/ нар сонгогдон 1993. 02. 15– наас 1994. 02. 05-нд ажиллав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг
сонгох анх дугаар сонгуулийн сумын ИТХ-ын гурав дугаар хуралдаан /84 %- ийн
ирцтэй/ 1994.02.05-нд
болж Сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр Түмэнгийн Дагва \Хүний
их эмч /, Батын
Амаржаргал /ХАА-н ТМС-ийн захирал/, Сэдэдийн Цэдэв \Аймгийн
Ахмадын хорооны дарга/, Шүрхүүгийн Түмэннасан Завын Жанчив \аймгийн байгаль хамгаалах
нийгэмлэгийн дарга/, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Завын Жанчив нар сонгогдон
1994.02.05–1994.10.11-д
ажиллав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох
анх дугаар сонгуулийн сумын ИТХ-ын дөрөв дүгээр хуралдаан 1994.10.11-нд болж ИТХ-ын Тэргүүлэгчээр Аюушийн
Тарважав /1-р сургуулийн хичээлийн эрхлэгч/, Гомбосүрэнгийн Сүрэн /Аймгийн Тагнуулын газрын дарга/,
Доржийн Дашням /аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга/, Жамцын Норовбадам /аймгийн
НААҮГ –ын дарга/, Дагийрэгзэнгийн Түмэнжаргал /Хорих 419-р ангийн дэд дарга/, Цэнд-
Аюушийн Жавзандулам /сумын Засаг даргын тамгын газрын дарга/, Наранцогтын
Дамдинсүрэн /Аймгийн
ЭХНҮ-ийн ҮЭ-ийн хорооны дарга/, даргаар Гомбосүрэнгийн Сүрэн нар 1994.10.11–1995.07.20-нд ажиллав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг
сонгох анх дугаар сонгуулийн Өндөрхаан, Хэрлэн сумдыг нэгтгэх ИТХ-ын анх дугаар
/тав/ хуралдаан 1995.07.20-нд Өндөрхаан, Хэрлэн сумдын 50
төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж шинээр байгуулагдах сумыг Хэрлэн,
хотыг Өндөрхаан гэж нэрлэхээр тогтон сумын ИТХ–ын Тэргүүлэгчдээр Баясгалангийн
Түмэнхишиг /компаны захирал/, Гэндэнгийн Цэнд /2-р сургуулийн захирал/,
Дэндэвийн Төмөр /Өндөрхаан ХХК-ны мал зүйч/, Дугаржавын Чулуунбаатар /Сумын
ҮЭ-ийн хорооны дарга/, Жамцын Лхамсүрэн /багш/, Данзангийн Очирбат /ҮЭ-ийн
ахмад ажилтан/, даргаар Доржийн Дашням /Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн
дарга/ нар, Сумын Засаг даргад Жигжидийн Зундуй /Аймгийн АДХГ Захиргааны орлогч
дарга асан/, Балжирын Нямжав / Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга асан/, Лувсансодовийн
Улаанбаатар /Их Нирун компаны захирал/, Завын Жанчив /аймгийн АДХГ Захиргааны
орлогч дарга асан/, Цэнд –Аюушийн Жавзандулам /Өндөрхаан сумын ЗДТГ-ын дарга/,
Наранцогтын Дамдинсүрэн \аймгийн ЭХНҮ -ийн ҮЭ-ийн хорооны
дарга/, Чогжмаагийн Адъяа /Өндөрхаан сумын Засаг дарга/ нар нэр дэвшин Ч. Адъяа
57, 7 % –ийн саналаар Хэрлэн сумын Засаг даргаар сонгогдов.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг
сонгох хоёр дугаар сонгуулийн сумын ИТХ-ын анх дугаар хуралдаан 1996.10. 26-нд хуралдаж сумын ИТХ-ын
Тэргүүлэгчээр Дондогийн Авир /Аймгийн ҮЭ-ийн хорооны дарга, МАХН/, Доржийн
Баатархүү /Орон нутаг судлах музейн захирал, МСДН/, Дугарсэдэдийн Батбаатар /Ардчилсан
намын ажилтан АН/, Банзарын Нэргүй /Өндөрхаан ХХК-ны захирал/, Жигмэдийн
Өлзийсайхан /ЭХНҮ-ийн ерөнхий инженер МСДН/, Баясгалангийн Сайнчимэг /1-р
багийн засаг дарга АН/, нар сонгогдон ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргад Ж. Дэмбэрэл
/Гал түймэртэй тэмцэх газрын дарга АН/, Чогжмаагийн Адъяа /Сумын Засаг дарга
бөгөөд Өндөрхаан хотын Захирагч асан МАХН /, нар дэвшин Ч. Адъяа анхны орон
тооны даргаар сонгогдон Б. Төмөрбаатар Хэрлэн сумын Засаг даргаар сонгогдов.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг
сонгох хоёр дугаар сонгуулийн сумын ИТХ-ын анх /тав/ дугаар хуралдаан 1999.07.23
нд болж Хэрлэн, Өлзийт сумдыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр
Чойжингийн Цэцэгтуяа /Стандарт хэмжил зүйн төвийн захирал МАХН/, Жаргалын Оросоо /Өлзийт сумын
ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга асан МАХН /, Ренчиндоржийн Байгальмаа/ Ардын эмнэлэгийн захирал МАХН /Оюуны
Од –Эрдэнэ/ аймгийн Холбооны газрын ерөнхий инженер МАХН/, Лувсансодовын
Улаанбаатар /Их Нирун компаны захирал МАХН /, Бямбажавын Давхарбаяр /Багийн засаг дарга АН/, Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар
Чогжмаагийн Адъяа, сумын Засаг даргаар Г. Гомбодорж нар сонгогдов.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг
сонгох гурав дугаар сонгуулийн сумын ИТХ-ын анх дугаар хуралдаан 2000.10.20-нд болж сумын ИТХ–ын Тэргүүлэгчээр
Гүрийн Эрдэнэтөгс /аймгийн сонгуулийн менежер МАХН/, Галсангийн Цэрэн /
Тахилгат ХК- ны дэд захирал МАХН/,
Гонгорын Гантогоо /Аймгийн сонгуулийн менежер, МАХН/, Доржийн Дашням /Аймгийн
нийгмийн даатгалын хэлтсийн дарга, МАХН/, Борын Боргилбаатар /Буудайн цацал
компаны ерөнхий инженер, МАХН /, Банзрагчийн Должин /Аймгийн боловсролын газрын
мэргэжилтэн /ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Чогжмаагийн Адъяа, Сумын Засаг даргаар Гэпилын Гомбодорж
нар сонгогдов.
Сумын ИТХ–ын 2002 оны хуралдаанаар сумын Засаг даргад
Наваандонойн Ганболд /аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, МАХН/, Гүржавын Ганбат /ХХ
эрхлэгч, АН/ нар өрсөлдөж Г.Ганбат олонхийн санал авсан ч аймгийн Засаг дарга Ч. Эрдэнэбаатар
батламжлаагүй бөгөөд Аймгийн
засаг дарга хуулийн дагуу хуралтай зөвшилцөн дахин Н.Ганболдыг нэр дэвшүүлэн
батламжилсан. Аймаг,
нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох дөрөв дүгээр сонгуулийн сумын ИТХ-ын анх
дугаар хуралдаан 2004.11.07 нд болж ИТХ-ын Тэргүүлэгчдэд Гантигийн Баатарсүх /Тэмүүжин ЦС-ийн багш,
АН/, Лувсандагвийн Төмөрбаатар /МСҮТ-ийн
багш, АН/, Тавхайн Өлзийсүрэн /1-р сургуулийн багш, АН/, Данзангийн Очирхуяг /Өрхийн
эмнэлэгийн ахлагч, АН /, Баясгалангийн Сайнчимэг /1-р багийн засаг дарга, АН/,
Агваан- Осорын Ганбат /Нэгдсэн эмнэлэгийн их эмч, АН /, ИТХ-ын Тэргүүлэгчдийн
даргад
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс :
Содномын Балчиндорж – 1992 – 1996 он
Баясгалангийн Сайнчимэг – 1996 – 1999 он
Чойжингийн Цэцэгтуяа – 1999 – 2000 он
Чүлтэмийн Ганхуяг – 2000 – 2004 он
Даваасүрэнгийн Батсүрэн – 2004 – 2005 он
Ишийн Боролзой – 2005 он
2005 – 2009 онуудад : - Оюуны Лувсанчүлтэм
-
Волоожийн Цэцэгмаа
-
Батхуягийн Өнөрцолмон
Чогжмаагийн Адъяа – 2009-