Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ДАСАН ЗОХИЦОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2014-11-11

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын  төсөл” нь  улсын хэмжээнд 5 аймагт хэрэгжиж байгаагийн нэг нь Хэнтий аймаг бөгөөд аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний албатай \УЦУОША\ хамтран 2014 оны 11-р сарын 10,11-ны өдрүүдэд “Уур амьсгалын  өөрчлөлтөнд  дасан зохицох”  сургалтыг  зохион байгуулж  байна. Уг төсөлд аймгаас сонгогдон төсөл хэрэгжиж буй Дэлгэрхаан, Дархан, Цэнхэрмандал сумын цаг уурч, төслийн зохицуулагч болон багийн засаг дарга нарыг хамруулж, уур амьсгал хурдтай  өөрчлөгдөж  түүнийг  дагаад  манай  орны хувьд  ган,  зуд,  үер,  усанд автах үзэгдэл  олширч гамшиг бодитой нүүрлэх болсон, дулааралт  хуурайшилтын улмаас  мал, аж ахуйд  учрах  нөлөөллийг  сааруулах, түүнд дасан  зохицоход  малчин өөрийгөө  хэрхэн  бэлтгэх байгалийн хүнд нөхцлөөс  хохирол  багатай  даван туулах мэдлэг  олгох  талаар сургалт зохион байгуулж сургагч багш бэлтгэж байна. Сургалтыг Мал аж  ахуй эрдэм шинжилгээний хүрээлгийн \МААЭШХ\ зөвлөх доктор, профессор С.Жигжидсүрэн, Хэнтий аймгийн УЦУОША-ны инженерүүд зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%