Өнөөдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Уг арга хэмжээг Аймгийн ИТХ, Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Хэрлэн сумын ИТХурал хамтран Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Г.Болд болон хэлмэгдэгсдийн ач зээ, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хэлмэгдэгсдийн ач зээ, төрөл төрөгсдөд Аймгийн ИТХ-аас буяны зүйлс гардуулан өглөө.





