“Төрийн
үйлчилгээг танд хүргэе, Иргэдээ сонсъё” багийн өдөрлөгийг 2019.09.13-наас 15-ны
өдрүүдэд төвийн 6 багт зохион
байгуулж 400 гаруй иргэд оролцлоо. Өдөрлөгийн
хүрээнд төрийн үйлчилгээг иргэн таны оршин суугаа баг, хороололд хүргэж, Багийн
хурлыг хэсэгчилэн зохион байгуулав.
Багийн хэсэгчилсэн хуралд Хэрлэн сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга хамтран
ажиллаж, Сумын Засаг дарга сум орон нутагт
хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсож, санал солилцлоо.
Мөн энэ үеэр
аймгийн Цагдаагийн газар, ХХҮГ, ЭМГ, Иргэний бүртгэлийн хэлтэс, Нийгмийн
даатгалын хэлтэс, ОБГазар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар,
Өндөрхаан тохижилтын газар, БЗӨБЦТССалбар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд,
Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээг хүргэлээ.