9 дүгээр
сарын 25-ны өдөр “Төлөөлөгчдийн өдөр” тайлант өдөрлөгийн нээлтийг Хэрлэн суманд зохион байгуулж, тус
сумаас сонгогдсон аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, иргэд, сонгогчид
оролцлоо. Өдөрлөгийн нээлтийн үеэр Хэрлэн сумын ИТХ-ын дарга Ч.Ганхуяг ИТХ-ын үйл ажиллагааны товч тайланг иргэдэд танилцууллаа.
Мөн 10 байгууллагаас 243 иргэнд
төрийн үйлчилгээг үзүүллээ.
Тухайн өдөрлөг багуудад үргэлжлэх бөгөөд
Төлөөлөгчид хийсэн ажлаа тайлагнах, спортын уралдаан тэмцээн, уулзалт,
ярилцлага зохион байгуулах юм.