Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

ХЭРЛЭН СУМЫН ИТХ-ЫН 10-Р ХУРАЛДААН 10 САРЫН 29-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА.

2019-10-31


Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Аравдугаар хуралдаан 2019.10.29-ны өдөр Аймгийн “Иргэний танхимд” хуралдлаа. Ирвэл зохих 31 төлөөлөгчөөс ирсэн 21 төлөөлөгч 67,8%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ..

1.   1. Өндөрхаан хотын хөгжлийн  ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, багийн Засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, иргэдээс ирүүлсэн саналыг нэмж тусган боловсруулж ажиллахыг Хот төлөвлөлт, зураг төслийн “Эрхэт констракшн” ХХК-ны захирал /Г.Ариунболд/-д үүрэг болгож дахин сайжруулж дараагийн хуралдаанд оруулахааар буцаав.

2.    Сум орон нутаг өөрсдөө бэлчээр нутгаа хамгаалах, зүй зохистой ашиглах талаарх тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж малчдыг бүлгийн зохион байгуулалт (Бэлчээр ашиглагчдын хэсэг)-д оруулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний дагуу тэдэнд ялангуяа өвөлжөө, хаваржааны бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасныг үндэслэн улирлын хуваарьтайгаар болзол, гэрээгээр ашиглуулах, улмаар бэлчээрийг хамгаалах, зүй зохистой ашиглахад аймаг, сум, багийн нутгийн удирдлагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, малчдын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай Сум, багийн түвшинд зохион байгуулагдсан удаа дараагийн хурал, сургалт, малчдаас санал авсан дүнгээр тус сумын малчдын дийлэнх олонх нь бэлчээрийг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар орон нутгийн засаг захиргаанаас журам гаргахыг дэмжиж сумын ИТХ-аас Бэлчээр менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтын журам хэлэлцэн батлав.

3.    Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар хийгдэх ажлын төлөвлөгөө, төсөв баталлаа.

4.    Чингис хотод цэвэр тохилог орчин бүрдүүлэх, иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах. Хэрлэн сумын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан мал аж ахуй эрхлэх болон хориглох бүсийг тогтоох, мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсэд явсан мал амьтныг хашиж журамлах, хотын ногоон байгууламжид учирсан хохирлыг барагдуулах, зөрчил гаргагчидад хариуцлага тооцохтой холбогдсон  харилцааг зохицуулах зорилгоор Ногоон байгууламжинд хохирол учруулсан мал гахайг хаших эздэд нь хариуцлага тооцох журманд өөрчлөлт оруулж шинэчлэн батлав.

5.    Хэрлэн суманд 2020 онд Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоох асуудлыг хэлэлцэн шинээр 284 иргэнд, 109 иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлөх төлөвлөгөөг баталлаа.

6.    Сумын ИТХ-ын тэргүүлэгч М.Чинбат тэргүүлэгчээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хэлэлцээд М.Чинбатыг чөлөөлж, оронд нь Д.Энхзаяаг сонгож ИТХ-н тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.

Төлөөлөгчид хуралдаандаа үнэтэй санал, бодитой дүгнэлтийг хэлж, идэвх санаачлагатай оролцож нийт 6 асуудал хэлэлцэж 7 тогтоол гаргаж баталгаажууллаа

ХЭРЛЭН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%