Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

Шатар сонирхогчдын Хэрлэн сумын аварга шалгаруулах тэмцээнийг Хэрлэн сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран 2019.11.23-ний өдөр зохион байгууллаа.

2019-11-13

Монгол улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан зохион байгуулж буй Шатар сонирхогчдын Хэрлэн сумын аварга шалгаруулах тэмцээнийг Хэрлэн сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран 2019.11.23-ний өдөр Хэрлэн сумын Иргэний танхимд зохион байгууллаа.

Тэмцээнд МоШХ-ны рейтингийн жагсаалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд рейтинг нь 2100, эмэгтэй 1900-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, насанд хүрсэн 30 гаруй  шатарчид оролцож:

 Эрэгтэйчүүдээс

·         1-р байр  Н.Зоригтбаатар

·         2-р байр  Р.Одонхүү

·         3-р байр  Э.Ууганхүү

Эмэгтэйчүүдээс:

·         1-р байр  Б.Жүгдэрмаа

·         2-р байр  Ж.Хүрэлтогоо

·         3-р байр Н.Саруулгэрэл нар шалгарч алт, мөнгө хүрэл медаль, мөнгөн шагнал, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнагдлаа.

Шагналыг Хэрлэн сумын ИТХ-ын дарга Ч.Ганхуяг гардуулж баяр хүргэлээ.

Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%