Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

ХЭРЛЭН СУМЫН ИТХ-ЫН 11-Р ХУРАЛДААН 12 САРЫН 12-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА.

2019-12-16


Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Арваннэгдүгээр хуралдаан 2019.12.12-ны өдөр Аймгийн “Иргэний танхимд” хуралдлаа. Ирвэл зохих 31 төлөөлөгчөөс ирсэн 24 төлөөлөгч 77,4%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1.       Сумын ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны тайлан

2.      Сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлуудыг хэлэлцэх тухай

3.       Сумын Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2020 оны зорилтыг батлах тухай.

4.       Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийгдэх ажлын эрэмбэлсэн жагсаалтыг батлах тухай.

5.        Сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөөг батлах тухай.

6.       2020 оны Сум хөгжүүлэх сан, Жижиг Дунд Бизнесийн Дэмжих сангийн
зардлын төсвийг батлах тухай .

7.        Сумын 2020 оны төсвийг батлах тухай.

8.     2020 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар хийгдэх ажлын төлөвлөгөөг батлах тухай зэрэг 8 асуудлыг хэлэлцэн баталлаа.

Төлөөлөгчид хуралдаандаа үнэтэй санал, бодитой дүгнэлтийг хэлж, идэвх санаачлагатай оролцлоо.

                                                          Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба




 

 

 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%