
Хэрлэн сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батзаяа, Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албаны хүсэлтээр ирүүлсэн энэхүү хандивыг сумын Онцгой комисст өнөөдөр сумын ИТХ-ын дарга Ч.Ганхуяг, ИТХ-ын ажлын албаны дарга З.Энхболд нар гардуулан өглөө.
Жич: Нано Интернэйшнл ХХК 2007 оноос эхлэн Монголын ахуйн хэрэглээний зах зээлд тэргүүлэгч компаниуд болох английн алдарт GSK компани, японы KAO компанийн албан ёсны дистрибютер болж, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг Монголдоо нэвтрүүлж, бизнесийн анхны алхмаа тавьжээ. Өнөөдөр дэлхийн 10 гаруй улсын шилдэг 25 гаруй компаниудтай хамтран ажиллаж 650 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэн ажиллаж дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох зорилготой ажиллаж байна. Та Нано интернэйшнл ХХК-ийн болон бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.nanointernational.mn/ хуудсаар зочлон авах боломжтой.







