Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

Тэргүүлэгчид хуралдлаа

2020-05-21

Хэрлэн Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 5 сарын 20-ны өдөр 85,7 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Хурлаар:
1. Хэрлэн сумын ЗДТГ, ДЗМОУБ-ын санхүүжилтээр Хэрлэн сумын 10 айлд хэрэгжих "Байшин" төслийн газрын асуудал
2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах хэсгийг байгуулах, харъяалах нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай
3. Зарим иргэдийг төрийн шагналд нэр дэвшүүлэх тухай 3 асуудлыг хэлэлцэж Тэргүүлэгчдийн олонхийн саналаар Хэрлэн сумын ЗДТГ, ДЗМОУБ-ын санхүүжилтээр Хэрлэн сумын 10 айлд хэрэгжих "Байшин" төслийн газрын асуудлыг шийдэхдээ газрын гэрчилгээг гаргахгүйгээр байшинг бариулж, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрыг оруулж зохих журмын дагуу батлуулан гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах хэсгийг байгуулах, харъяалах нутаг дэвсгэр, төвийг зарлаж, Хэнтий аймагт Барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан 27 иргэнийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн 2 тогтоол гарган баталгаажууллаа.
Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%