Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

Хэрлэн сумын ИТХурал ээлжит 12 дугаар хуралдаан болон Хүндэтгэлийн хуралдаануудыг хийлээ.

2020-09-25

 9-р сарын 23-ны өдөр Хэрлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ээлжит 12 дугаар хуралдаан болон хүндэтгэлийн хуралдаанаа хийж, хурлын байгууллагын өнгөрч буй дөрвөн жилийн ажил үйлс, төлөөлөгчдийн оролцоо зүтгэлийг үнэлж дүгнэлээ. Хүндэтгэлийн хуралдаанд аймаг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын ажилчид оролцлоо.


Хэрлэн сумын ИТХ анх удаа төлөөлөгчдөдөө тойрогтоо ажиллах зардал гаргаж өгсөн, багийн ИНХ-аа жилд 2-3 удаа тогтмол хуралдуулсан, иргэд олон нийтийг оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэсгийн зохион байгуулалтад шилжиж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэх мэт шинэлэг байдлаар ажиллаж, ахиц дэвшилт гарч байна. Мөн үеэр сумын ИТХ-ын ажлын албанаас нутгийн удирдлагын байгууллагын үүх түүхийг өгүүлсэн ном туурвиснаа төлөөлөгчдөдөө өргөн барилаа.





















Хуралдааны төгсгөлд:

Монгол нутгийн удирдлагын холбооны /МНУХ/ “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч М.Шүрэнцэцэг, Ч.Ганхуяг нарыг,

МНУХ-ны дээд шагнал Соёмбо медалиар Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч П.Энхжаргал, С.Аюурсэд, А.Мөнхзаяа, Б.Лхагвасүрэн нарыг,

Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Тэргүүний төлөөлөгч” шагналаар Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч О.Гомбобаатар, Д.Аюурбунь нарыг

Аймгийн ИТХ-ын Хүндэтгэл, мөнгөн шагналаар Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч П.Сарантуяаг, ХНХЯ-ны Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Хэрлэн сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ц.Алтансолонгыг, Сангийн яамны Санхүүгийн тэргүүний ажилтан, цол тэмдгээр Хэрлэн сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Ж.Ундармааг,

Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч О.Од-Эрдэнэ, Б.Ганбат, Г.Бат-Эрдэнэ нар, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга З.Энхболд нарыг,

“Хан Хэнтийн Алдартан” тэмдгээр Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Цэцэгсайхан, Ж.Равжих нарыг, мөн Хэрлэн сумын Баянмөнх багийн ИНХ-ын дарга М.Оюунбаатар нарыг,

Чингис хотын хүндэт тэмдгээр Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, М.Оюунсүх, М.Чинбат нарыг, Хэрлэн сумын Засаг даргын нэрэмжит шагналаар Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч М.Эрдэнэцэг, Д.Ганбаатар, Э.Амарсайхан, Ц.Цэрэндулам, Д.Хүрэлбатар нарыг тус тус шагнаж урамшууллаа.















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%