Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын Төлөөлөгчид Анхдугаар хуралдаанаа хийлээ.

2020-11-04








2020 оны 10 сарын 30-ны өдөр Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 90,3%-ийн ирцтэй хуралдаж, хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Гантулгын Бат-Эрдэнийг сонгож, Сумын Засаг даргаар Мягмаржавын Шүрэнцэцэгийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлж томилуулахаар аймгийн Засаг даргад уламжиллаа.

 Мөн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийг сонгохдоо тойрог бүрээс төлөөллийг оролцуулан

1. Гэндэнгийн Батсайхан                                     /1 дугаар тойргийн төлөөлөгч/

2. Гантулгын Бат-Эрдэнэ                                     /2 дугаар тойргийн төлөөлөгч/

3. Жамсранжавын Хонгорзул                              /2 дугаар тойргийн төлөөлөгч/

4. Өлзийбаярын Өлзийцэцэг                               /3 дугаар тойргийн төлөөлөгч/

5. Оюуны Од-Эрдэнэ                                             /4 дугаар тойргийн төлөөлөгч/

6. Дарамбазарын Мөнхтулга                               /5 дугаар тойргийн төлөөлөгч/

7. Чүүрэнгийн Болормаа                                      /7 дугаар тойргийн төлөөлөгч/ нарын бүрэлдэхүүнтэйгээр сонгож баталлаа.

            Хуралдааны үеэр хамгийн ахмад төлөөлөгч Ишгэний Цагаанхүү, хамгийн залуу төлөөлөгч Зоригоогийн Ариунтэнгэр нарт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас “Хэрлэн сумын ИТХ-ын түүхэн товчоо” номыг дурсгал болгож хүндэтгэл үзүүллээ.

            Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр давхар аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн Идэрбат, Засаг даргын орлогч Цэнджавын Чогсомжав нар сонгогдсон байна. Дараагийн хуралдаанаар Сумын ИТХ-ын 2020-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, Засаг даргын мөрийн хөтөлбөр, хурлын дэргэдэх бодлогын хороодыг байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА





Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%