Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын Хоёрдугаар хуралдаан хуралдлаа.

2020-11-30

ХЭРЛЭН СУМЫН ИТХ-ЫН ХОЁРДУГААР

ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжсэн цар тахлын үед Хэрлэн сумын ИТХ-ын Хоёрдугаар хуралдаан цахимаар хуралдлаа. Хуралд ирвэл зохих 31 Төлөөлөгчийн 29 Төлөөлөгч ирсэн. Чөлөөтэй 2 ирц 93,5 хувьтай

Аймгийн ИТХ-ын иргэний танхимд 15, МХСКомпаний сургалтын танхимд 9, УБ хотоос 2 төлөөлөгч, Өлзийт тосгоноос 2 төлөөлөгч, Чингис хотод тусгаарлалтанд байгаа 1 төлөөлөгч гэрээсээ цахим хуралдаанд оролцлоо. Хуралдаанд хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Сумын ИТХ-ын 2-р хуралдаанаар:

1. Сумын ИТХ-ын Хуралдааны дэг батлах тухай.

2. Сумын ИТХ-ын Хороод байгуулах тухай.

3. Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай.

4. Сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 4 асуудлуудыг хэлэлцэж 4 тогтоол гаргаж баталгаажууллаа.

Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%