Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас
2023-03-06
2022 онд Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор байгуулагдсан хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хяналтын зөвлөл ээлжит хуралдаанаа хийж байна. Тус хяналтын зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ удаагийн хурлаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Хэрлэн сумын хоршоо хөгжүүлэх сан энэ хугацаанд нийт хэдэн аж ахуйн нэгж, иргэнд ямар зээл хэдэн удаа хууль журмын дагуу олгосон талаар хяналт хийж дүгнэлт гаргахаар хуралдаж байна.