Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

ТАНЫ ХҮҮХЭД ЯГ ОДОО ХААНА ЯВНА ВЭ ?

2023-03-07

Хэрлэн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ТАНЫ ХҮҮХЭД ЯГ ОДОО ХААНА ЯВНА ВЭ ? нийгэмд чиглэсэн арга хэмжээг эхлүүлээд байгаа билээ. Хамтарсан төлөвлөгөөний дагуу холбогдох ажлын хэсэг өнөөдөр /2023,03,07 / Хэрлэн сумын ЕБ -ын Хэрлэн 1-р сургууль, Тэмүүжин ЦС-ийн дунд, ахлах ангийн сурагчидтай чөлөөт уулзалт ярилцлага хийв. Энэ үеэр Хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдож, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, хүүхдүүдэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг цаашид тогтмол хийх, талаар тухайн сургуулийн нийгмийн ажилтан багш нар санал хэлж байлаа. Тус ажлын хэсгийн баг оролцогч сурагч хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож цаашид хийх ажлын төлөвлөгөөндөө тусган оруулахаар болсон бөгөөд тус уулзалт арга хэмжээ 03.09-нд Эрдэм баян 4-р сургууль, Хан Хэнтий цогцолбор сургууль, 03.10 нд Өлзийт тосгоны ЕБС дээр үргэлжлэн явагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%