Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

АЙМАГ СУМДЫН ИРЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАДЫН ЗӨВЛӨГӨӨН 2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-03-13

АЙМАГ СУМДЫН ИТХ ЫН АЖЛЫН АЛБАДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Зөвлөгөөнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун нээж,

Зөвлөгөөний зохион байгуулалт, 2023 оны ажлын талаар ерөнхий мэдээллийг АИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ,

МУЗЗНДНТУТ хуулийн хэрэгжилт анхаарах асуудлын талаар Удирдлагын академи Сургалтын албаны дарга Я.Бямбаяр,

Хяналт үнэлгээ хийх арга зүйн талаар АЗДТГ-ын Хяналт дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Уянга,

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлаар Дотоод, Хяналт аудитын хэлтсийн дарга Д.Пүрэвжав,

Хурал захирааны байгууллагын уялдаа, иргэдийн оролцоо сэдвээр Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Ц.Батчулуун,

Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын уялдаа, анхаарах асуудал сэдвээр Бодлого зохицуулалт, иргэд олон нийтийн хэлтсийн дарга Г.Болд,

Хурлын хорооны үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах нь сэдвээр Хяналт, дүн шинжилгээ, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Энх-Ариунаа мэдээлэл өгч танилцууллаа.

✅Энэ үеэр Нутгийн өөрөө удирдах ёс, төлөөллийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, түгээх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэх хөгжүүлэх, орон нутгийн хөгжил дэвшилд иргэдийн санал санаачлагыг тусган хэрэгжүүлэхэд санаачлагтай ажиллаж буйд талархаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэтгэл”-ийг Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.БАТЧУЛУУН, Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга О.СҮХБААТАР, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Э.Хулан нарыг шагнан урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1331
518 / 39%
423 / 32%
190 / 14%
200 / 15%