“Дотуур байр" арга хэмжээг” эхлүүлээд байна.
Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хэнтий цагдаагийн газар хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдож, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, тэдний үзэл бодлыг сонсох, зорилго бүхий “Дотуур байр" арга хэмжээг” эхлүүлээд байна. "Цахим хэрэглээг хэрхэн зөв ашиглах эерэг сөрөг мэдээллээс хэрхэн сэргийлэх", Электрон тамхины хор уршиг эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлөх, "Соёлтой харилцаа ба хүндлэл" гэх үндсэн 3-н сэдвээр Хан Хэнтий цогцолбор сургууль, Хэрлэн нэгдүгээр сургуулийн дотуур байрны сурагчидтай уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсож дотуур байрны дүрэм журам өдөр тутмын үйл ажиллагааны талаар багш сурган хүмүүжүүлэгч нараас мэдээлэл авч танилцав. Арга хэмжээ энэ 7 хоногт Тэмүүжин ЦС, Эрдэм баян 4-р сургууль дээр үргэлжлэн явагдана.



























