“СУМДЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
✅Монголын Нутгийн Удирдлагын Холбооноос Сумын ИТХ-ын нарийн бичгийн даргыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь шинэчлэн чанаржуулах зорилгоор бүх аймгийн сумдын нарийн бичгийн дарга нарт “ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт 2023 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Сургалтаар : ▶️“Төрийн албан хаагчийн ёс суртахуун” сэдвээр СУРГАГЧ БАГШ Ш.ЖАРГАЛСАЙХАН
▶️“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр “БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ”, НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ Л.ЦЭРЭННЯМ
▶️“Орон нутгийн төсөв” сэдвээр СУРГАГЧ БАГШ, САНГИЙН ЯАМНЫ ЗӨВЛӨХ Н.ДОЛООНЖИН,
▶️“Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлууд”сэдвээр СУРГАГЧ БАГШ Б.ОЮУННАСАН,
▶️ “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх нь“ төслийн талаарх мэдээллийг ТӨСЛИЙН НЭГЖИЙН ЗОХИЦУУЛАГЧ Л.МЭНД-АМАР ,
▶️“ИТХ-ын хяналтын чиг үүрэг, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь” сэдвээр СУРГАГЧ БАГШ О.ТУНГАЛАГ,
▶️ “Хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудал” сэдвээр МХЭАГНҮ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ШАГЖЖАВ,
▶️“ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал” сэдвээр ЗАСГИЙН ГАЗАР ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН РЕФЕРЕНТ тус тус мэдээлэл өгч,
▶️“Сумын ИТХ-ын ажлын алба МНУХ-ны хамтын ажиллагаа, цаашдын зорилт”-ын талаар тус тус хэлэлцлээ.