Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

“ЭРХИН СОНЕТ”2023 ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2023-04-30

“ЭРХИН СОНЕТ”2023 ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Хэрлэн сумын ГХУСАЗСЗ-ийн 2023-оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.3.3 төлөвлөгөөт ажлын хүрээнд “Хэрлэнгийн цэнхэр алс”-НҮТББ ын тэргүүн Л.Энхбаатарын санаачилгаар, УИХ ын гишүүн Ц.Идэрбатын дэмжлэгээр Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хэнтий аймгийн нийтийн номын сан, Хэрлэн сумын соёлын төв, Хэнтий политехник коллеж хамтран Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100-жилийн ойд зориулан зохин явуулсан төрийн соёрхолт, нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Эрхин Сонет”-2023 яруу найргийн наадам 2023.04.29-нд Хэрлэн сум Чингис хотноо боллоо. Тус наадамд “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн яруу найрагч гишүүдээс гадна чөлөөт уран бүтээлчид нийлсэн 13 сум 1 дүүрэг 1 аймгийн нийт 16 яруу найрагч шүлгэн цацал өргөж оролцлоо. Тэмцээний тусгай байр -Дадал сумын яруу найрагч Б.Алтанхүү, 4-дүгээр байр Батширээт сумын яруу найрагч А.Түмэнбаяр, 3-дугаар байр Сэлэнгэ аймгаас ирж оролцсон яруу найрагч Б.Батхүү, нар тус тус эзэлсэн бол дэд байрт Дэлгэрхаан сумын харьяат яруу найрагч Б.Амартүвшин, орж Тэргүүн байрыг Биндэр сумын яруу найрагч Б.Энхжаргал эзэлж ЭРХИН СОНЕТ-2023 өргөмжлөлийн эзнээр тодорлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3820
2637 / 69%
707 / 19%
235 / 6%
241 / 6%