АЙМАГ СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЭРЛЭН СУМ ЧИНГИС ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА.
✅✅✅Хэнтий аймгийн аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 425 Төлөөлөгч, 18 сумын Хурлын ажлын албаны Нэгдсэн чуулган Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдаж байна. ✅✅✅Энэ үеэр Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж 18 сумын ИТХ-ын 386 төлөөлөгч 19.100.000 төгрөг, Норовлин сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхтулга 1 адуу тус тус хандивласныг Аймгийн Засаг даргад гардуулан өгөв. ✅✅✅Мөн Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 6 удаа сонгогдсон Төлөөлөгч Баян-Овоо сумын Засаг дарга, Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан, сургагч багш Д.Баянмөнх "Төлөөлөгчийн иргэдийн өмнө хүлээх үүрэг, оролцоо" сэдвээр, Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийн багш Ш.Жаргалсайхан “Хурлын төлөөлөгчийн ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр, сургагч багш, лектор Д.Шинэбаяр “Хувь хүний хөгжил” сэдвээр тус тус мэдээлэл хүргэж лекц уншлаа.













