Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

ХЭРЛЭН СУМЫН ХҮҮХДИЙН ОРОЛЦООТ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-10-25

"Хүүхэд хөгжил хамгааллын жил 2023" "Хүүхдэд ээлтэй аймаг" аяны хүрээнд Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас Хэрлэн сумын хүүхдийн оролцоот ээлжит ИТХ-ыг зохион байгуулж байна. Уг хуралдаанд Хэрлэн сумын төвийн 5, Өлзийт тосгоны 1, Хэнтий аймаг дахь Политехник Коллеж гэсэн 7 сургуулийн сонгогдсон 32 төлөөлөгч хүүхдүүд оролцож байна. Хүүхдийн оролцоот хуралдаанд үндсэн 4 асуудал хэлэлцэхээс гадна Хэрлэн сумын ЗДТГазар, Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлын талаар засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ танилцуулга хийж Гэр бүл судлаач лектор Ж. Баясгалан нөлөөллийн сургалт лекцийг оролцогч хүүхдүүдэд тус тус хүргэж байна. Хуралдаанд Хэрлэн сумын ИТХ ын дарга Г.Бат-Эрдэнэ, Хэрлэн сум,Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, Орлогч Д. Бат-Эрдэнэ болон Хэрлэн сумын ИТХ ын ажлын албаны мэргэжилтнүүд оролцож байна. Энэ хуралдаанаар Хэрлэн сумаас Аймгийн нэгдсэн хүүхдийн ИТХ д оролцох төлөөлөгч хүүхдүүдийг сонгох бөгөөд өнөөдрийн хурлаар хэлэлцэж баталсан санал хүсэлтийг тусгаж оруулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3823
2638 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%