ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 20 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.
Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хорьдугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Хэрлэн сумын ИТХ ын 23 төлөөлөгч оролцож 74.2 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдааны нээлтийн үеэр Арван зургаадугаар хуралдаанаар хэлэлцэж баталсан “Чадварлаг багш, чанартай боловсрол хөтөлбөр”-ийг дүгнэж амжилт бүтээлээрээ шалгарсан Тэмүүжин цогцолбор сургуулийн 4, Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 1, Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн 2, Өлзийт тосгоны ЕБС 1, нийт шилдэг 8 багш шалгарч шагнагдлаа.. Өнөөдрийн хуралдаанаар: 1. Сумын ОНХС-ийн хөрөнгөөр 2023 онд хийсэн ажлын тайлан, 2024 онд хийгдэх ажлын эрэмбэлсэн жагсаалт батлах тухай 2. Хэрлэн сумын 2024 оны төсвийг хэлэлцэж батлах тухай 3. Өлзийт тосгоны ОНХС-ийн хөрөнгөөр 2023 онд хийсэн ажлын тайлан, 2024 онд хийгдэх ажлын эрэмбэлсэн жагсаалт батлах тухай 4. Өлзийт тосгоны 2024 оны төсвийг хэлэлцэж батлах тухай 5. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хэлэлцэж батлах тухай 6. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай 7. 2023 оны Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан, 2024 оны зардлын төсөв батлуулах тухай 8. Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар 2023 онд хийсэн ажлын тайлан, Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар 2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөө батлах тухай 9. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлан 10. Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын шагналын журам батлах тухай 10 асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар үнэлэлт дүгнэлт гаргаж, 9 тогтоол гаргаж баталгаажууллаа. ХЭРЛЭН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА