Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

ХЭНТИЙ, ДОРНОД, ТӨВ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР, МХГ, ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА.

2015-09-18

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны “Журам батлах тухай” А-230/127 дугаар тушаалыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хэрлэн голын Сав Газрын захиргаа нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Гол нуурын эрэг орчмын ус намгархаг газар, татмын байгалийн хилийг зураглах ажлыг танилцуулах зааварлах сургалтыг Хэнтий аймгийн Хэрлэн суманд зохион байгуулагдаж байна . Сургалтанд Хэнтий Дорнод, Төв аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар , газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн гээд 20 гаруй төлөлөөгчид оролцож байна. Сургалт 3 хоног үргэлжлээд дөрөв дэх хоногоос хээрийн хэмжилт буюу байгалийн хилийг бодит хилтэй харьцуулан батагаажуулах, үасварлах, мөн ARC GIS дээр ажиллаж зөрүүг тодорхойлох юм байна. Сургалтын үр дүнд гол нуурын, эрэг орчмын ус намгархаг газар, татмын байгалийн хилийг зураглах шинжлэх ухааны аргазүй, байгалийн хилийн бодит хилтэй харьцуулах, сонгох, баталгаажуулах, хээрийн хэмжилт хийж зөрүүг тодорхойлж засварлан зурагла зэрэг аргазүйн тухай ойлголттой болох юм.

 

Энэхүү сургалтын зардлыг “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөнд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” МОН/12/301 төсөл, ДБХС МХГ-аас хамтран санхүүжүүлж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%