Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын урилгаар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй зочид, төлөөлөгчид Чингис хотноо айлчиллаа. Айлчлалын эхэнд УИХ-ын дарга З.Энхболдыг Чингисийн талбайд ёслолын жагсаалаар угтан авсан юм. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй удирдлагууд Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон юм. Тэрээр Хэнтий аймгийн шинэ бүтээн байгуулалтуудын нээлтэнд оролцлоо.
Хэрлэн сумын 1 дүгээр багийн харъяа 4 дүгээр цэцэрлэг нь
хуучин 7 бүлгээр 217 хүүхэд авч байсан бөгөөд шинэ өргөтгөл нээлтээ хийснээр 11
бүлгээр 333 хүүхэд хүмүүжүүлэхээр болж мөн 13 шинэ ажлын байр бий боллоо.