Зөрчлийн улмаас түр саатуулагдсан тээврийн хэрэгслээс авах хураамжийн хэмжээг тогтоолоо.
2015.11.20-ны 14.00 цагаас Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж Сумын ИТХ, ЗДТГ-ын харилцан хамтран ажиллах журам, Нохой муур устгах журманд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчлийн улмаас түр саатуулагдсан тээврийн хэрэгслээс авах хураамжийн хэмжээг тогтоох, Чингис хотын доторхи замын дутуу байгаа замын тэмдэг, тэмдэглэгээ хийх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө зэрэг нийт 7 асуудлыг хэлэлцлээ.
Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба